Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тухай
2. Аймгийн 2017 оны төсвийн тодотголын тухай
3. Аймгийн газар тариалангийн бүс нутгийн хилийн зааг байршил, талбайн хэмжээг тогтоох тухай
4. Аймгийн ИТХ-ын 4-р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах тухай
5. Аймгийн ИТХ-ын 4-р хуралдааны илтгэл, илтгэгч батлах тухай
6. Аймгийн ИТХ-ын 4-р хуралдааны төсөв батлах тухай
7. 2017 онд ойгоос бэлтгэх түлээний модны хэмжээг батлах тухай
8. Хөтөлбөр батлах тухай /Бүтээлч Алтайчууд/
9. Төсөл батлах тухай /Алтайн малчин/
10. Хөтөлбөр батлах тухай /Алтайн баялаг залуус/
11. Хөтөлбөр батлах тухай /Багшийн хөгжил аймгийн хөтөлбөр/
12. Журам батлах тухай /Мал хамгаалах эргэлтийн сангийн журам/
13. Журам батлах тухай /Цөөн малтай малчин өрхийг малжуулах/ зэрэг 13 асуудлуудыг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Аймгийн засаг дарга Т.Гансэлэм, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.Ууган-Эрдэнэ, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн В.Эрдэнэбаяр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн нар байлцлаа.