Аймгийн ИТХ-ын 2016-2020 оны үйл
ажиллагааны Үндсэн чиглэлд Нутгийн Өөрөө удирдах байгууллагыг чадавхижуулах,
тэр дундаа Үндсэн хуулийн байгууллага болох Багийн ИНХ-ыг дарга нарыг чадавхижуулах
чиглэлээр тодорхой бодитой ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Монгол УИХ-ын Тамгын
газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Монгол улс дахь төлөөллийн байгууллагын
чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс аймгийн нийт багийн ИНХ-ын даргыг чадавхижуулах
суурь сургалтыг Алтай хотод энэ сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга
Т.Ганзориг, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр
орлон гүйцэтгэгч А.Мөнхтөр болон сургагч багш нар нээж, сургалтын зорилго, үр
дүнг танилцуулав.
Уг сургалтын хүрээнд багийн ИНХ-ын
эрх зүйн үндэс, суурь ойлголтууд, ИНХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан, тулгамдаж
буй асуудал, түүнд дүн шинжилгээ хийх арга зүй, иргэдийн оролцооны чиглэлээр сургагч
багш нар сургалтыг зохион байгуулна.
Аймгийн хэмжээнд нийтдээ 87 багтай
бөгөөд багийн ИНХ-ын дарга нарыг чадавхижуулах сургалтыг зайлшгүй зохион
байгуулах хэрэгцээ шаардлага тулгараад байсан. Иймд сургалт чухал ач
холбогдолтой, үр өгөөжтэй болохыг онцолж байна.