Нутгийн өөрөө удирдах байгууллага болон захиргааны байгууллагын үйл ажиллагаа, ажлын үр дүнтэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгөх, тэдгээр байгууллагын зорилт, чиг үүргийг боловсронгуй болгоход дэмжлэг туслалцаа үзүүлэх, ИТХ, Тэргүүлэгчид ажлын алба, Засаг дарга, Тамгын газрын үйл ажиллагаа, ажлын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд арга зүйн зөвлөмжөөр хангах зорилготой МУ-ын ЗГ-ын ХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээр батлуулсан удирдамжийн дагуу ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.
Уг ажлын хэсэгт МУ-ын ЗГХЭГ-ын ахлах референт П.Зоригтбаатар, хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын шинжээч Ш.Цэцэг-Өлзий нар ажиллаж байна.