Баруун бүсийн ИТХ-ын сонгуультан ажилтнуудын уулpалт
Баруун бүсийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультан ажилтнуудын уулзалт, спортын III наадам энэ оны 6-р сарын 11-наас 13-ны өдрүүдийн хооронд манай аймагт амжилттай болж өндөрлөлөө. Тус уулзалтаар баруун бүсийн аймгуудад тулгамдаж буй асуудал болон бүтээн байгуулалт гэсэн сэдвийн хүрээнд бага хурал хийлээ. Спортын арга хэмжээнд Увс аймаг багаараа 1-р байр, Баян-Өлгий аймаг 2-р байр, Говь-Алтай аймаг 3-р байрыг тус тус эзэллээ.