УИХ-ын Тамгын Газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн
хөтөлбөрийн хамтарсан "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь"
төслийн санаачилгаар "Идеа Дэвэлопмент" ХХК-тай хамтран www.khural.mn
буюу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын портал, нэгдсэн интерактив цахим
хуудсыг бүтээсэн.
Энэхүү сайт нь 21 аймаг 9 дүүрэг, 330 сумын хурлын үйл ажиллагааны мэдээллийг багтаасан ИТХ-уудын сайн туршлагыг солилцох, Төлөөлөгчдийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой сайт болох талаар өмнө мэдээлж байсан билээ.
Уг сайтыг Говь-Алтай аймгийн сумдад удирдан явуулах сургалтыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга нарт өнгөрөгч 2 өдөр амжилттай зохион явууллаа.