Говь-Алтай аймгийн Тонхил сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Тонхил сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Тонхил сум

2023-09-11

ТОНХИЛ СУМ
Говь-Алтай аймгийн Тонхил сум нь 1924 онд байгуулагдсан. Алтансоёмбо, Алтайн-Оргил, Тамч, Бүс, Зүйл гэсэн 5 багтай. Улаанбаатар хотоос 1214 км, Говь-Алтай аймгийн төвөөс 210 км зайд оршдог, алслагдсан сум юм. 1931 оноос Тонхил сум нэртэй болжээ. 760 мянган км2газар нутагтай, 3 мянга гаруй хүн амтай. Сумын ихэнх нутаг уулархаг өмнөд хэсгээр уулсын хил дагасан тахийн шар нуруу түүний араар орших хонин усны говийн хэсэг нь говийн бүсийн нутаг юм. Монгол Алтайн гол нурууны 2150 м-ээс өндөр газар нутгийн ихэнхийг эзэлнэ. Хамгийн өндөр цэг нь Монгол Алтайн нурууны мөнх цастай 13 оргилын нэг болох 4250 м өргөгдсөн сумтай Цаст богд Сутай хайрхан юм. Бүс хайрхан, Бага богд, Баян-Өндөр, Тамч, Гурван хулд, Хөхморьт, Шандат, Хараат, Шивээт, Аргалантай, Ямаат, Баян-Улаан, Барзан Улаан зэрэг олон сайхан уул нурууд, Угалз, Тамч, Өл, Баян хөндийн өндөр сүрлэг даваанууд, Хулан, Амттай, Тамч, Тонхил, Хаг, Бөөрөг, Нүдэн нуур зэрэг нуур цөөрөмтэй. Сутай хайрханы өврөөс эх авсан зүйлийн гол 60 гаруй км урсаж Тонхил нуурт цутгадаг. Мөн Өвчүү, Хужирт, Могой, Хулдын зэрэг жижиг 20 гаруй гол горхинууд, 60 гаруй булаг шандтай. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. 1-р сарын дундаж температур хасах 20-23 хэм, өмнөд хэсгээрээ хасах 16-18 хэм, 7-р сарынх өмнөд хэсгээрээ нэмэх 20-24 хэм, уулсаараа нэмэх 13-15 хэм байна. Жилд дунджаар Алтайн уулсаар 300-350мм, нутгийн хойт хэсгээр 200 мм, өмнөд хэсэгт 100 мм хур тунадас унана. Сумын нутагт улиас, бургас, хус, арц, заг, эмгэлж, гандигар, яргай, сухай, харгана, төрөл бүрийн шаваг, Ортууз зэрэг мод бут, таана, хүмэл, агь, борог, лидэр, гоёо, вансэмбэрүү, царван гишүүнэ, зээргэнэ, бамбай, багалуур, дэгд, алтан гагнуур, таван салаа, тарваган шийр, чихэр өвс, сонгино гээд бэлчирийн мал, хүний хүнс, эмийн эмчилгээнд хэрэглэдэг ургамлаар нэхээр баян байгаль юм. Аргаль, янгир, шилүүс, бөхөн, хар сүүлт, зээр, хулан, ирвэс, чоно, үнэг хярс, мануул суусар, тарвага, зурам үен хүн галуу, нугас, ангир, хойлог, ятуу, тас, бүргэд ёл, шар шувуу, ууль, зэрэг олон төрлийн ан гөрөөс, араатан амьдран идээшсэн баян тансаг нутаг. Алт мөнгө, гялтгануур зэс, төмрийн хүдрийн илэрц бий. Чулуун нүүрстэй. Тамчийн талын хиргисүүр, Буган хөшөө, Бага хужир, Зүйлийн огтрого, Тамчийн бэлчир, сумын музей зэрэгт хүн чулуу болон буган хөшөө олон бий. Ер нь манай аймгийн хамгийн олон хөшөө дурсгалтай сум бол Тонхил. Энэхүү номын түүх соёлын дурсгал хэсэгт тус сумын эдгээр дурсгалын ихэнх нь орсон байгаа. Цөөн ганц нэг хөшөө дурсгал үлдэж хоцорсон байхыг үгүйсгэхгүй. Эдгээрээс гадна Тамчийн давааны арын Тэмээн мөртийн энгэр дэх хаданд гарсан тэмээ, нохойн мөр, Жингэнээ хавчигийн эхэн дэх нэгэн хаданд гарсан дүрс зэрэг сонин зүйл ч бий. Тус суманд 2008 онд Ерөнхийлөгчийн зарлигаар "Төрийн тахилгат" уул болсон Сутай хайрхан, мөн Хараат, Ширээт, Бамбагар Ямаат, Бүс-Хайрхан зэрэг Монгол Алтайн нурууны 1-р салбар эгнээ болсон уул нуруудтай. Нутгийн өмнөд хэсгээр Хонин усны говь байх ба уг говь нь хулан, хар сүүлт, тахь зэрэг ховордсон амьтад, мөн ховордсон ургамалтай. Байгалийн бүсийн хувьд говь-цөлийн, хээрийн, өндөр уулын гэсэн 3 бүстэй. Тонхил, Хулам, Амттай зэрэг нуурууд, Зүйл, Хужирт, Хулд зэрэг гол, горхитой. Баруун талаараа Ховд аймгийн Дарви, зүүн талаараа Бугат, Төгрөг, Дарви сумдтай, урд талаараа БНХАУ-тай хил залгадаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%