Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн
21 тоот тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн
хороо өнөөдөр хуралдаж байна. Хурлаар сонгуулийн хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарийг тодорхой болгох, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэлэлцэх юм.